Австралид суралцаж ажиллах замыг тань нээнэ.
Ажлын, сургалтын, аяллын визний зөвлөгөө. Англи хэлний бэлтгэлээс эхлээд бакалавр, магистр, мэргэжлийн дипломын хөтөлбөр хүртэл. Эхний зөвлөгөө үргэлж үнэ төлбөргүй.
Гурван төрлийн визний бүрдүүлэлт
Виз бол зөвхөн анкет биш. Аль ангиллаар мэдүүлэх нь таны зорилго, санхүү, боловсролын түүхээс шалтгаална.
Сургалтын виз
Хэлний бэлтгэл болон мэргэжлийн хөтөлбөрт элсэх. Хэлний бэлтгэлээр виз мэдүүлэх журам хэвээр байгаа.
Ажлын виз
Суралцахын зэрэгцээ ажиллах эрхтэй хөтөлбөрүүд. Ажлын нөхцөл, цагийн хязгаарыг урьдчилан тайлбарлана.
Аяллын виз
Богино хугацааны айлчлал, гэр бүлийн зочлол. Материалын бүрдүүлэлт, ярилцлагын бэлтгэл.
Хэлний бэлтгэлээс магистр хүртэл
Англи хэлийг анхан шатнаас бизнесийн түвшин хүртэл судлаад, дараа нь мэргэжлийн ангид үргэлжлүүлэн суралцах боломжтой.
Англи хэл
- Анхан шат
- Дунд шат
- Ахисан шат
- Бизнесийн англи хэл
Бакалавр ба магистр
- Bachelor of Business
- Bachelor of Information Technology
- Master of Business Administration
- Master of Cyber Security
- Master of Professional Accounting
- Graduate Certificate: IT, Business, Accounting, Financial Planning
Мэргэжлийн ангиуд
- Diploma of Building and Construction
- Certificate of Carpentry
- Certificate of Engineering
- Certificate of Painting and Decorating
- Cookery, Hospitality
- Human Resource, Management, Marketing
- Community Service
Аль агентлаг сайн бэ гэдгийг та өөрөө судалж шийдэх нь хамгийн зөв.
Хүн бүрийн санхүү, зорилго, нөхцөл байдал өөр өөр байдаг. Үүнтэй уялдаад бэлтгэдэг ажил ч харилцан адилгүй явагдана. Тиймээс бид амлалт өгөхөөс илүү таны нөхцөлд юу бодитой боломжтой болохыг эхний уулзалтаар шулуухан хэлдэг.
Дөрвөн алхам
Үнэгүй зөвлөгөө
Зорилго, санхүү, боловсролын түүхийг тодруулна.
Хөтөлбөр сонгох
Тохирох сургууль, ангилал, хугацааг тогтооно.
Материал бүрдүүлэх
Элсэлтийн болон визний бичиг баримт бэлтгэнэ.
Виз мэдүүлэх
Мэдүүлэг өгч, шийдвэр гартал дагалдан ажиллана.
Эхний зөвлөгөө үнэ төлбөргүй
Хүсэлтээ үлдээвэл ажлын цагаар холбогдож, уулзалтын цаг товлоно.
Хаяг ба цаг
09:00-18:00
СБД, 8-р хороо, Чингисийн талбай, City Tower барилга, 24 давхар, 2419 тоот.
Зөвлөгөө хэрхэн явагддаг вэ
Уулзалт ойролцоогоор 30-40 минут үргэлжилнэ. Боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулга, паспортоо авчирвал илүү тодорхой зөвлөгөө өгөх боломжтой.
Түгээмэл асуултууд
Англи хэлний түвшин сул байвал болох уу?
Болно. Хэлний бэлтгэлээр виз мэдүүлэх журам хэвээр байгаа бөгөөд виз гарч байгаа. Анхан шатнаас эхэлж, дараа нь мэргэжлийн ангид үргэлжлүүлэн суралцах замаар явдаг.
Суралцахын зэрэгцээ ажиллаж болох уу?
Хөтөлбөрийн ангиллаас хамаарна. Ажиллах эрх, цагийн хязгаарыг эхний уулзалтаар тодорхой тайлбарлаж, таны сонгосон хөтөлбөрт юу хамаарахыг хэлнэ.
Виз гарах баталгаа өгдөг үү?
Визний шийдвэрийг холбогдох улсын байгууллага гаргадаг тул хэн ч баталгаа өгөх боломжгүй. Бидний үүрэг бол материалыг шаардлагад бүрэн нийцүүлж, ярилцлагад бэлтгэх юм.
Нийт хэдэн төгрөг зарцуулах вэ?
Сургууль, хөтөлбөр, хугацаанаас шалтгаална. Эхний уулзалтаар сургалтын төлбөр, амьжиргааны зардал, визний хураамжийг задалж харуулна.